
Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан томоохон хэмжээний түймэр гарч нийт 300 гаруй онцгой байдлын алба хаагч болон сайн дурынхан, нутгийн иргэдийн хамтарсан бүлэг галыг амжилттай унтраасан билээ.
Тус түймрийн бүс нутагт ажиллаж байсан алба хаагч нар болон нутгийн иргэдэд “Жи Эн Бевережис” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд 3 сая төгрөгийн Pepsi брэндийн бүтээгдэхүүнээр дэмжлэг илгээсэнд талархал илэрхийлж байна.
Ташрамд дурдахад тус компани нь Pepsi брэндийн Монгол дахь албан ёсны үйлдвэрлэгч бөгөөд өнгөрөгч онд гарсан Богд уулын түймрийн үед мөн адил өөрсдийн Sting брэндээр галын бүс нутагт ажиллаж байсан алба хаагч нарт тусламж үзүүлж байсан юм.
