
Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар нөлөөлдөг бөгөөд
шууд нөлөөлөлд
Цаг уурын гэнэтийн үзэгдлүүд (шуурга, үер, ган гачиг, хар салхи) ихэссэнээс хүний амь нас хохирох,
шууд бус нөлөөлөлд
хүнсний хангамж хүрэлцээ багасах,
хүнсний аюулгүй байдал алдагдсанаас хоол тэжээлийн дутагдалд өртөх,
шавжаар дамждаг халдварт өвчнүүд нэмэгдэх,
үер усны аюулын улмаас ундны усны эх үүсвэр нян, вирус, шимэгчээр бохирдож урвах тахал, халдварт шар, суулгалт халдвар хүн амын дунд тархах зэргээр иргэдийн эрүүл мэнд, эдийн засагт нөлөөлдөг.
