
Франкфуртын биржид “Mercedes-Benz”-ийн хувьцааны ханш 0.6 хувиар өсөж, 71.89 евро болж хаагджээ
“Mercedes-Benz”-ийн хувьцааны ханш сүүлийн гурван жилд бараг дөрөв дахин өссөнтэй холбоотойгоор Кувейтийн Баялгийн сан тус компанид эзэмшдэг 20 сая нэгж хувьцаагаа борлууллаа. Энэ нь “Mercedes-Benz” компанийн нийт хувьцааны 25 хувьтай тэнцэж байгаа аж. Тус сан нэгж хувьцааг 69.2 еврогоор үнэлэн, нийт 1.4 тэрбум еврогоор борлуулахаар төлөвлөсөн байна.
Мягмар гарагт Франкфуртын биржид “Mercedes-Benz”-ийн хувьцааны ханш 0.6 хувиар өсөж, 71.89 евро болж хаагджээ. Өөрөөр хэлбэл тус компанийн хувьцааны ханш бүх цаг үеийн дээд түвшинд дөхсөн ханшаар арилжаалагдаж байсан юм.
Кувейтийн Баялгийн сан “Mercedes-Benz” компанид эзэмшдэг хувьцааныхаа зарим хувийг борлуулсан ч цаашид гол хувь эзэмшигч нь хэвээр үлдэхээ илэрхийлжээ.
“Bloomberg”-ийн мэдээлснээр Кувейт одоогоор “Mercedes-Benz”-ийн нийт хувьцааны 6.8 хувийг эзэмшдэг бөгөөд энэ нь Кувейтийн Баялгийн сан гурав дахь том эзэмшигч болгож байгаа юм.
Дэлхийн хамгийн эртний бөгөөд хамгийн том баялгийн сангуудын нэг болох Кувейтийн Баялгийн сан нь ойролцоогоор 50 жилийн турш “Mercedes-Benz” компанийн хувьцаа эзэмшигч байсаар иржээ.
