
“Apple” компани кино театруудаар цацагдах кинонууд бүтээхэд жилдээ нэг тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгааг эх сурвалж мэдээллээ.
Энэ нь тус компанийн стриминг үйлчилгээндээ хэрэглэгчдийг татаад зогсохгүй “Hollywood” дэх байр сууриа нэмэгдүүлэх зорилтын нэгээхэн хэсэг аж.
Энэ онд кино театруудад цацагдах кинонууд дээр хамтран ажиллахаар “Apple” хэд хэдэн студитэй холбогдсоныг эх сурвалжууд онцолж байна. Тухайлбал: Леонардо Ди Каприогийн тоглосон “Killers of The Flower” кинонд хамтран ажиллаж магадгүй байгаа аж. Харин энэ талаар “Apple”-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
“Apple” компанийн бүтээсэн кинонууд өмнө нь ихэвчлэн стриминг платформ дээр шууд цацагдаж, цөөн тооны бүтээл нь л кино театруудаар цацагдаж байсан юм. Кино театруудад бүтээлээ түгээснээр компани “Apple TV+” үйлчилгээгээ илүү олон хэрэглэгчдэд таниулна гэж үзэж байгаа аж.
“Apple TV+” үйлчилгээ одоогоор дэлхий даяар 20-40 сая орчим хэрэглэгчтэй. Энэ нь “Netflix” болон “Disney+” зэрэг өрсөлдөгч нартай харьцуулахад багахан үзүүлэлт юм.
