
Алга болсон уулчдыг холбогдох байгууллагын 55 хүнтэй ажлын хэсэг хайж байгаа. Тус хэрэгтэй холбоотой МУГТ, ОУХМ Б.Гангаамаа байр сууриа хэвлэлийхэнд илэрхийллээ. Тэрбээр
“Нөхцөл байдлын хувьд авиралтын улирал биш байсан гэдгийг хэлмээр байна. Яг өнөөдрийн байдлаар цас хуралдаж хатуураагүй байгаа шүү дээ. Тийм учраас цасан нуранги үүсэх магадлал маш өндөр байсан. Нэгэнт эрсдэл гарчихсан хойно тэднийг буруутгах боломжгүй. Эрсдэлийн байдлыг үзэхэд 10 дугаар сарын сүүл гэдэг маш их хүйтэрсэн байгаа. Хэрвээ бэртэл гэмтэл авсан бол маш том хүндрэл үүссэн байгаа гэж бодож байна. Оргилд гарсан хугацаа 4,30 минут гэдэг бол дэндүү орой байна. Ганцхан л зүйл дээр харамсаж байна. Яах гэж тийм олуулаа нэг олсонд орж явав аа! Хэрвээ амьд байвал маш яаралтай аврах хэрэгтэй.” гэв.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
