Жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны өдөр “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох дэлхийн өдөр” юм. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчиж, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоож хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид бид тэднийг сонсдог, хүндэлдэг, ойлгодог, хайрладаг, итгэлийг нь даадаг дотны найз нь байцгаая.
