
Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод 1990 онд нэгдэн орсноос хойш Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг батлан хэрэгжүүлж, хүүхдийн эрх, хамгааллын тогтолцоо, үйлчилгээг бий болгон, салбар бүрийн оролцоог тэгш ханган ажиллахыг зорьж байна.
Хүүхдийн хөгжил, хамгааллын стандартчиллын техникийн хорооноос хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох, хүүхдийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэхтэй холбоотой эрүүл ахуй, орчны болон гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, цахим орчинд болон олон нийтийн арга хэмжээ, хүүхдийн тоглоомын талбай, үзвэр үйлчилгээн дэх хүүхдийн хамгааллын үйлчилгээнд хүүхдийн эрхийн хэм хэмжээг тогтоосон стандартуудыг эмхэтгэж, Та бүхний албан хэрэгцээнд хүргэж байна.
Хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх хуулийн этгээд хүүхдийн эрхийг бодитой хангах үүргээ нэр төртэй хэрэгжүүлэх, мөн холбогдох байгууллагууд хяналт тавихад эдгээр хэм хэмжээг баримтлан ажиллана гэдэгт итгэлтэй байна.
https://mlsp.gov.mn/content/detail/1979
Хүүхдийн эрхийн стандартын эмхэтгэлийг доорх линкээр татаж авна уу
https://mlsp.gov.mn/…/files/Huuhdiin_Erhiin_Standart.pdf
