2022.04.09-нд Г.К.Жуковын талбайд болсон ОХУ-ыг дэмжих жагсаал цуглаанд 300 гаруй монголчууд оролцож Монголын ард түмний жинхэнэ дуу хоолойг цуурайтууллаа. Уг цуглааныг үзэж сонирхохоор Монгол улсад ажиллаж амьдардаг ОХУ-ын зарим иргэд хүрэлцэн ирж, цуглаан зохион байгуулагчдаас Ялалтын баярын бэлгэдэл “Георгийн тууз”-ыг авч энгэртээ зүүцгээн цуглаанд ирсэн монголчуудад талархлаа илэрхийлж байв.
Цуглаанд үг хэлэгсэд: Украины нацист дэглэмийн хохирогч болж 8 жилийн турш балмад хэрцгий аллага түрэмгийлэлд нь өртсөн донбассчуудын удаа дараагийн хүсэлтээр ОХУ цэргийн тусгай ажиллагаа явуулах болсон ба энэ нацист фашист дэглэмийн цаана АНУ, Их Британи тэргүүтэй барууны улс гүрнүүд байгаа үнэн бодит байдлыг ярьж, цэрэг дайны зориулалттай биолабораториудыг олноор байгуулсныг эсэргүүцэн, НҮБ ОХУ-д байнга дарамт шахалт үзүүлэн илт АНУ-ын талд ажиллаж байгааг шүүмжиллээ.
Мөн неонацист дэглэм болон хэт даврагч алан хядагч бандерчуудаас Донецск, Луганскийн БНУлсууд, Украиныг чөлөөлж байгаа ОХУ-ын тусгай ажиллагаа болон Оросын удирдагч В.В.Путиний бодлого шийдвэрүүдийг барууны орнууд хэвлэл мэдээллээрээ дамжуулан зориуд “түрэмгийлэл халдлага” гэж нэрлэн элдвээр гүжирдэн гүтгэж байгааг Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд шууд хуулж цацан ард түмнийхээ тархийг угааж, үүссэн нөхцөл байдлын шалтгаан, явцын талаар үнэн бодит мэдээлэл өгөхгүй байгааг буруушааж, өнөөдрийн цуглааныг сурвалжлахаар нэг ч телевиз сайт ирээгүйг онцолж байв…



