
Алдарт хөл бөмбөгчин Дэвид Бекхэмийн ууган хүү 23 настай Брүүклин Бекхэм тэрбумтны охин, 27 настай Никола Пельцтэй энэ сарын 9-ний өдөр АНУ-д хуримаа хийжээ. Тэд 2020 оны долоодугаар сард сүй тавьсан бөгөөд 2022 оноос өмнө гэрлэхээр төлөвлөж байсан ч коронавирус цар тахлын улмаас хойшлуулаад байжээ.
Хуримын ёслолыг өндөр нууцлалтайгаар зохион байгуулсан бөгөөд зочид утсаараа зураг авч, нийгмийн сүлжээнд тавих эрхгүй байсан гэнэ. Зураг авах эрхийг зөвхөн Vogue сэтгүүлд олгосон байна.
Хуримын өдөр сүйт бүсгүй гурван удаа даашинзаа сольсон бөгөөд тэдгээр даашинзны нэг нь Valentino брэндийн загвар зохион бүтээгч Пьерпаоло Пиччолигийн Никола Пелвцэд зориулан бүтээсэн загвар байсан аж.
Хуримын ёслолын арга хэмжээг Дэвид Бекхэм өөрөө хөтлөн явуулсан бөгөөд рэппер Снүүп Догг dj хийсэн байна. Зочдын дунд Spice Girls хамтлагийн гишүүд, тогооч Гордон Рамзи, Эва Лонгориа, теннисчин Серена Уиллиамс, Рокко Ричи, Жижи Хадид, Элизабет Херли зэрэг алдартнууд иржээ. Мөн ханхүү Харри болон Меган Маркл нарыг урьсан боловч зарим хэвлэл тэднийг ирээгүй гэж мэдээлсэн байна.
Хуримын хоёр дахь удаагийн ёслолын ажиллагааг нөхөр Брүүклин Бекхэмийн эх орон болох Англид үргэлжлүүлэн хийх гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар хуримын ёслолд нийт 3 сая фунт стерлинг зарцуулсан хэмээн мэдэгдэж байна.

эх сурвалж: VOGUE
