
Дэлхий даяар болон Монголд маш олон фэйсбүүк хаяг тодорхой шалтгаангүйгээр хаагдсан тухай “BBC” өнөөдөр /2022.04.02/ мэдээлжээ. Хаагдсан тайлбар дээр “Та манай “Олон нийтийн стандартыг дагаж мөрдөөгүй учир фэйсбүүк хаягийг тань хаасан. Энэ шийдвэрийг буцаах боломжгүй” гэсэн мэдэгдэл тэдэнд ирсэн ажээ. Урьдчилсан анхааруулга, тайлбаргүй байхгүй гэнэт хаагдсан” гэж “BBC”-д нэгэн хэрэглэгч ярилцлага өгөхдөө хэлжээ.
Энэ алдааг “Мета” компани шалгаж байгаа юм. “Мета”компанийн “Энди Стоун” Твиттер хуудсандаа нийтлэхдээ, ” Зарим хэрэглэгчид асуудалтай тулгарсныг бид мэдсэн. Асуудлыг аль болох хурдан шийдвэрлэхээр ажиллаж байна” хэмээжээ. Гэхдээ хэдэн хүнд ийм асуудал тулгарсан талаар хэлээгүй юм.
Нэгэн хэрэглэгч хэлэхдээ, “Би удаан хугацаанд зураг, бичвэр нийтлээгүй. Байнгын хэрэглэгч биш гэж үзэж, миний фэйсбүүкийг хаасан бол маш харамсалтай байна. Миний зургийн цомогт гэр бүл, их сургуулийн маань бараг бүх зураг хадгалаастай байгаа юм” гэжээ.
Эх сурвалж: BBC AGENCY
