
Тэд үнэхээр “харь гаригийн” мэт харагддаг ч наймалжууд бидэн шиг өвдөлтийг мэдэрч, санаж байдаг. Бид тэдний сэтгэл хөдлөлийн хариу үйлдлийг хянах боломжтой. Гэвч тэдний гүн гүнзгий мэдрэмжүүд нь нууц юм. Бостон дахь New England аквариумд байдаг Октавиа хэмээх наймалж хөгширч үхэж байна. Түүнийг аквариумны савнаас наймалжны үүр шиг нам гүм, харанхуй газар нүүлгэжээ. Амьтадыг амьдралынх нь төгсгөл дөхөж байхад нь зэрлэг байгалд аваачдаг газар юм. Түүний найз Зохиолч, байгаль судлаач Си Монтгомери баяртай гэж хэлэхийг хүсжээ. Зохиолч, байгаль судлаач Октавиаг хэдэн жилийн турш мэддэг байсан. Монтгомери Октавиа загасыг тэжээж, түүнтэй тоо томшгүй олон удаа тоглож байсан. Энэ нь Монтгомеригийн 2015 онд гаргасан “Наймалжны сүнс” номынхоо судалгааны нэг хэсэг байв. Монтгомери амьтны гайхалтай оюун ухааныг дүрсэлсэн байдаг. Тэрээр тэс өөр зан чанартай дөрвөн наймалжтай найзалж байсан билээ.
эх сурвалж: https://www.dw.com/
