Taylor Hawkins of the foo fighters by Oxfordshire and London based photographer Andrew Ogilvy

АНУ-ын “Foo Fighters” рок хамтлагийн бөмбөрчин Тейлор Хокинс 50 насандаа таалал төгссөнийг тус хамтлагийнхан мэдэгдлээ. Тус хамтлаг одоогоор Өмнөд Америкт аялан тоглолт хийж байгаа.
Хамтлагийнхан олон нийтийн сүлжээгээр хийсэн мэдэгдэлдээ “эмгэнэлт бөгөөд цаг бусын алдагдалд маш их сэтгэлээр унасан” гэжээ. Үхлийн шалтгааныг дурдаагүй байна.
Хокинс Foo Fighters хамтлагтай хорь гаруй жил тоглож, 1997 онд гаргасан The Color and the Shape цомгоо гаргасны дараахан нэгдэж орсон билээ.
“Түүний хөгжмийн сүнс бидэнтэй үүрд хамт байх болно” гэж Foo Fighters бичжээ.
