УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан 10 цагаас эхэлж байна
.
Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлт болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Бүгд Найрамдах Киргиз Улсад Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоол, Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр товлосон байна.
Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ-Бүх нийтийн хамралт”сэдвээр мэдээлэл хийх юм.
