
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/ Антонио Гутерриш энэ баасан гарагаас Хятадад айлчилж, тус улсын дарга Си Жиньпинтэй уулзана гэж “Пренса Латина” агентлаг мэдээллээ.
НҮБ-ын тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгдэхдээ “НҮБ-ын ЕНБД Антонио Гутерриш Хятадын коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Ян Зечи, Гадаад харилцааны сайд бөгөөд Төрийн зөвлөлийн гишүүн Ван И, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, бүс нутаг болоод дэлхийн асуудлаар санаа бодлоо солилцоно” гэжээ.
Мөн А.Гутерриш Хятадын Хайнань мужид болох Боаогийн Азийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоод энэ сарын 11-нд Нью-Йорк руу буцах аж.
НҮБ. /Пренса Латина/.
