
Тайландын Бангкок хотын хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүгээс Фэйсбүүкийг хүн амины хэрэгт буруутгажээ. Учир нь арван нэгэн сартай бяцхан охиныг хөнөөж буй хэрцгий бичлэгийг гэмт хэрэгтэн Фэйсбүүкийн Live-аар цацсан байна.
Уг хэргийн бичлэгийг Пукет гэх амралтын газарт хийжээ. Энд орхигдсон балгас байдаг ба эндээс охины цогцос дүүжлэгдсэн байсан аж. Гэвч гэмт этгээд бичлэгээ нэг хоног фэйсбүүкт байршуулсны дараа устгасан байна. Үүний дараа алуурчин охины өмнө амиа хорлож буй зураг хийсэн талаар “Еmirates 247” сайт мэдээлжээ. Харин уг хэргээс болж Тайландын өргөн нэвтрүүлгүүдийн зөвлөл уг үйл явдлаас сэрэмжлүүлэг хүргэн, дуурайхыг хориглосон байна. Мөн тэд Фэйсбүүкийн захирал Марк Зукербергэд зориулсан бичлэг, сурталчилгаа хийн, хүргэхээр ажиллаж байгаа гэнэ.
