Загвар өмсөгч С.Төгсийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. “Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлгийн дуулиант оролцогчдын нэг Ч.Цэнгүүнтэй үерхээд жил гаруйн нүүрийг үзэж байгаа тэд хамтдаа амьдраад удаагүй байгаа билээ. Монголын олны танил загварлаг хосууд хамтдаа влог хийж эхлээд байгаа. Тэрхүү влогдоо өөрсдийн өдөр тутмын амьдралын хэв маягийг үзүүлдэг бөгөөд загвар өмсөгч С.Төгсийн охин огтоос харагддаггүйд тэдний влогийн үзэгчид олон асуултаар тэднийг булж эхэлжээ. Тэрхүү асуултуудаас залхсан С.Төгс өөрийн цахим хуудаснаа
“Энэ влогдоо охиноо оруулахгүй юм гэсэн хүмүүсд хэлэхэд, нэгт өөрийнхөө хүүхдээ хүний нүдэнд хэр их харуулахаа би өөрөө шийдчихэе. Хоёрт сошиал ертөнцөд хэдэн хүнд хэр их харагдахаа өөрөө шийдэж чадахгүй бяцхан үрийнхээ хувийн орон зайг нь хүндлэдэг юм. Том болоод хувь хүн болсныхоо дараа яг ямар үзэл бодолтой хүн болохыг нь хэн ч мэдэхгүй. Намайг л лав одоо чи багадаа ингэж байсан тэ, ийм байсан тэ, зураг чинь надад бас байдагшдээ гээд баахан танидаггүй нөхдүүд яриад байвал миний л лав дургүй ээжид хүрнэ. Аа бас Сийлэн, Цэнгүүн хоёроос гадна надтай хамт амьдардаг хүмүүс байдаг юм шиг байнашдээ энэ чинь одоо. Оройн хоолондоо хоцровоо лол. Влогдоо хүүхдээ оруулахгүй байна, хаячихсан юм уу гэнээ лол. Памбуу байтугай хааяадаа Цэнгүүний дүүг нь хоёр ч хүүхэд хамтад нь хардаг. Энийгээ бас тайлбарлах ёстой юу”

