Инстаграмд энэ жилийн хамгийн их лайк авсан арван зургийн жагсаалтыг гаргажээ. Өнгөрсөн жил жагсаалтыг дуучин Селена Гомес тэргүүлсэн юм. Харин энэ удаа дуучин Бионсе нийгмийн цахим сүлжээнд удахгүй ээж болно гэж бичээд бие давхар зургаа тавьсан нь 11.2 сая лайк авснаар тэргүүлжээ. Түүний араас хөлбөмбөгчин Кристиано Роналдо дөрөв дэх хүүхэд нь болох охин Алианаг мэндлэхийг хүлээж байна гэсэн тайлбартай зургаараа 11 сая лайк авснаар удаалсан байна. Харин гуравдугаар байранд дуучин Селена Гомес найз Франсия Райсагийн хамт эмнэлгийн орон дээр бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орохын өмнө гараасаа барьсан зургаа хийснээр 10 сая 300 мянган лайк авсан байна.
