Загвар өмсөгч гэхээсээ загварын багшаар түлхүү ажиллаж олонд танигдсан “Эра”-гийн Эрдэнэтуяаг нээлттэй, шулуун зантай гэлцэх нь бий. Загварын ертөнцтэй салшгүй холбогдсон түүний хувьд маркетингийн менежментээр суралцсан нь арваад жилийн турш “Эра” төвийг өдий зэрэгтэй авч явахад нь багагүй нөлөөлсөн гэдэг.
Энэ хугацаанд олон ч залуусыг загварын ертөнцтэй хөл нийлүүлэн алхуулсан юм. Өчигдөр болж өнгөрсөн “Гоёл-2018” наадамд түүний шавь Ш.Хишигбат “Шилдэг загвар өмсөгч”-өөр шалгарсан юм. Шавийнхаа амжилтаар бахархсан Д.Эрдэнэтуяа: “Сэтгэл хөдлөл минь хяналтаас гарсан өдөр байлаа. Уг нь эхлээд selfie камераар өөрийгөө ингэж харагдаж байгаа гэж бодсон ч бодит байдал ийм л байна. Шилдэгүүдийн хажууд навс даруулсан нь. АНХААР гэхдээ би нэг грам вино болон алкохол хэрэглээгүй шүү. Угаасаа эмоци өндөртэй хүн юм байгаан” хэмээн бичжээ
