Загварын ертөнцийн хамгийн том, нэр хүндтэй “Гоёл” наадам өчигдөр болж өнгөрлөө.Энэ жил 30 дахь жилтэйгээ золгож буй тус наадмын шилдэгээр Т.Халиунаа хүртэж отгон моделиор шалгарлаа. Монголын анхны топ моделиор тодорч байсан загвар өмсөгч Э.Одгэрэл “Гоёл” наадмынхаа тайзнаа энэ өдөр алхаж наадмыг хаасан бөгөөд тэрбээр мөн отгон топ модельдоо шагналыг нь гардууллаа.

