Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж Токио хотод өнөөдөр 14.00 цагаас хэвлэлийн бага хурал хийж, өөрийн хүсэлтээр зодог тайлж буйгаа зарлалаа.
Хурлын эхэнд Харумафүжигийн ояката Исэгахама болсон хэрэг явдалд маш их харамсаж буйгаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Харумафүжиг өнгөрсөн хугацаанд архи ууж, агсам тавьж байхыг хэзээ ч хараагүй. Яагаад ийм зүйл болсныг маш их гайхаж, харамсаж байна. Хэн нэгэнд буруу өгөхийг хүсэхгүй байна. Харумафүжигийн өөрийн хийсэн үйлдэл юм. Өнөөдрийг хүртэл биднийг дэмжиж ирсэн үзэгч, хөгжөөн дэмжигчдэдээ талархсанаа илэрхийлье” гээд нулимс унагав.
Харүмафүжи зодог тайлах шийдвэр гаргасан тухайгаа өнгөрсөн шөнө ойр дотныхондоо дуулгаж, түүний сэтгэлзүй энэ бүхнийг дийлэхгүй байна гэж ярьжээ.
Харүмафүжи хурлын үеэр Би сүмо бөхөд хайртай. Бүх зүрх сэтгэлээ сүмод зориулж хөгжөөн дэмжигчдээ баярлуулдаг тийм аварга байхыг хүссэн. Такайновад хэлэхэд ёс зүйтэй зөв амьдраарай. Цаашдаа улам хичээгээрэй. Сүмо бөхийн ухамсар, хүндлэл гэж юу байдгийг сайн ойлгож ухамсарлаж яваарай хэмээв
https://www.youtube.com/watch?v=jXUgXxrMFSo
