Үнэтэй ургамал идсэн илжиг болон морьдыг Энэтхэгийн Уттар Прадешийн шоронд дөрвөн хоног хорьжээ. Шоронгийн хянагч Тулси Рам Шарма хэлэхдээ: “Тойргийн шоронгийн засварын газар янз бүрийн төрлийн суулгац тарьсан. Харин энэ бүгдийг эдгээр илжиг болон морьд сүйтгэсэн учир ийнхүү ус, өвс өгөлгүй хорьж байна гэжээ.
Хэрэг явдал энэ Даваа гаригт болсон бөгөөд “Swachh Bharat” төслийн талбайд тарьсан үнэтэй ургамал болон эмийн ургамлыг идэж цэцгийн сав зэрэг зарим зүйлсийг эвдэж хэмхэлсэн байна.
