“Харанга” хамтлагын нэрээр 20 гаруй жил овоглосон Хатанбаатарын Лхагвасүрэн бол Монголын ард түмний хайртай дуучдын нэг яахын аргагүй мөн билээ. Х.Лхагвасүрэнг хар савхи, хар шилтэйгээр нүдэндээ төсөөлөх ч дууг нь сонсоод ондоо мэдрэмжээр “амьсгалдаг” хүн олон. “Харанга”-ын Лхагваа хэвлэлийнхэнд тун цөөхөн “олзлогддог”, тэр хэрээрээ нууцлаг хүн юм.Харин дуучин маань тун саяхан 51 насандаа хэнз үрийн зулай үнэрлэж, охинтой болсон байна.
