Бразилийн Санта Инессийн нэгэн бааранд өнгөрсөн долоо хоногт зодоон болж нэгэн иргэн зодооны улмаас гараа тасдуулжээ. Тэнд байсан иргэд чухам юунаас болсоныг мэдэхгүй ч Дина Педро, Таки хэмээх хоёр иргэний дунд зодоон болжээ. Одоогоор гараа гэмтээсэн иргэний бие хүнд байгаа бөгөөд эмнэлэгт хэвтүүлэн эмчлэж байгаа ба толгойдоо мөн адил хүнд гэмтэл авсан гэв.Мөн Дина Педрогийн гарыг нь тасалсан Таки хэмээх залууг цагдан хорьсон бөгөөд хэргийн шалгаж байгаа гэв.





