Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн суманд охидыг машинд суулгахыг завдсан хоёр ч гэмт хэрэг гарч, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаарх мэдээлэл цахим орчинд тархсан билээ. Энэ сарын 24-нд төв аймгийн Өндөрширээт сумын ерөнхий боловсролын сургуулийн захиргаа дээрх утга бүхий мэдэгдэл гаргаж, хүүхдүүдийг хичээлээс тарахад нь заавал эцэг эх, асран хамгаалагч нь ирж авч байхыг сануулсан мэдэгдэл гаргасан нь сошиал орчинд тарсан юм. Харин “Булганы дээрх сумдад машинтай хүмүүс охидыг хулгайлахыг завдсан хэрэг гараагүй. Энэ төрлийн мэдээлэл ирсэн ч хулгайлах гэж байгаа байдал тогтоогдоогүй. Камерын бичлэгт бүгд бичигдсэн” гэх мэдээллийг Булган аймгийн Дашинчилэн сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч өгсөн байна.
Мэдээний эх сурвалжыг www.medee.mn сайтаас авсан болно

