Дуучин Селена Гомез өөрийн хуучин найз залуу болох Канадаас гаралтай дуучин Жастин Бибертэй эргэн нийлж Weekend-с бүр мөсөн харилцаагаа тасалсан билээ. Тэгвэл дуучин Кетти Перри дуучин Weeknd-тэй болзож байгаа талаар шар хэвлэлүүд бичиж эхэлжээ. Тэд хамтдаа энэ сарын 20-ны өдөр California-д байрлах Итали зоогийн газарт хамтдаа талархлын баярт зориулан оройн зоог барьсан байна. Weekend-ийг ресторанд орж ирсний дараагаар Кетти Перри 15 минутын дараа орж ирсэн байна. Тэд бүтэн гурван цагийн турш оройн зоог барьсан бөгөөд энэ үед их дотно байсан талаар эх сурвалжууд мэдээлжээ.





