Эрдэмтэд олон жилийн туршид хэн нэгний насаараа сурч мэдсэн зүйлс туршлагыг дараа үед нь дамжуулж болно хэмээн үздэг байсан.Тэгвэл үнэхээр зарим төрлийн мэдээлэл, ДНК-д гарсан бяцхан өөрчлөлтөөр удам дамжих боломжтой хэмээн тогтоожээ. Атлантагийн анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд хулган ямар нэгэн айдас түгшүүртэй үйл явдлаас мэдэрсэн мэдрэмжээ удам дамжуулж байгааг олж мэдсэн байна.Жишээлбэл интоорын цэцгийн үнэрээс айх айдас удам дамжсан байна.Энэхүү нээлтйин ачаар хүмүүс яагаад ямар нэгэн огт хамааралгүй айдаг болохыг тодорхойлж чадаж магадгүй юм.
Тэгхээр аалзнаас айх айдас нь эцэг эх, өвөгдийнх нь олон хөлт амьтнаас айсан үйл явдлаас улбаатайгаар тухайн хүний генд бичигдэн үлдсэн байж болох юм.Мөн эрдэмтдийн хэлж буйгаар жирэмслэлтээс өмнө болсон үйл явдал хүүхдэд удамших боломжтой.Энгийнээр бол эцэг эх нь бага байхад тохиолдсон ямар нэгэн үйл явдал үр хүүхдийнх мэдрэлийн системд хадгалагдаж үлддэг гэсэн байна.
