Богд Хан уулын ноён оргил Цэцээ хайрхан дээр саяхан хэсэг бүлэг уулчид алхаж байгаад нэгэн сонин зүйлтэй таарчээ. Хайрханы оргил дээр 13 хонины толгой биеэс нь таслан хаяж, морин барималын хөл, сүүлийг таслан “цусан хүрээ” татаж зан үйл хийсэн дүр зураг харагдсан гэнэ. Улмаар уулчид баталгаажуулах зорилготой зургийг авчээ. Үнэхээр зургаас харвал ямар нэгэн тахил, зан үйл гэхээсээ илүүтэй хараал жатга шиг харагдаж байлаа.



