Тагнуулын экс дарга Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудал дуулиант сэдэв болж буй энэ өдрүүдэд Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Б.Доньжчимбууг мөн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Цагийн дотор өөрчилсөн цагдаагийн даргаас эхлээд хуулийн салбарт энэ мэтчилэн ил, далд хэд хэдэн томилгоо хийгдээд байна.
“Хүний эрх, шударга ёс, хөгжлийн төв”-өөс гаргасан мэдээллээр бол 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш төрийн албаны нийт 22235 иргэн халаа сэлгээнд өртөж, 14 мянган албан хаагч ажлаасаа халагджээ. Тэдний нөхөн төлбөрт 8,8 тэрбум төгрөг олгохоор төсөвт тусгаад байгаа юм.
