Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа МАН-ын Их Хурал одоо намын даргаа сонгох асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Намын даргад өрсөлдөхөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Н.Дэмбэрэл нар илэрхийлээд байгаа. Харин сая заалнаас УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын нэрийг Архангай аймгаас сонгогдон ирсэн төлөөлөгч дэвшүүллээ гэсэн эх сурвалжийн мэдээлэл бидэнд ирлээ. Харин нэр дэвшихээ илэрхийлээд байсан Н.Дэмбэрэл нэрээ татжээ.Одоогоор МАН-н даргад У.ХҮРЭЛСҮХ, Д.ХАЯНХЯРВАА нар өрсөлдөж байна.
