АНУ-ын хамгийн алдартай цуврал алуурчин Гэр бүл хэмээх коммуны удирдагч Чарльз Мэнсон шоронд нас барсан тухай засан хүмүүжүүлэх байгууллагын удирдлагын мэдэгдэлд дурдсаныг дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд мэдээллэж байна.
Тэрээ бие нь муу байсан бөгөөд байгалийн жам ёсоор 83 насандаа таалал төгсчээ.
Чарльз Мэнсон 1969 онд хэд хэдэн аллага үйлдсэн. Түүнтэй хамт түүний “Гэр бүл” бүлэглэлд багтдаг шавь нарыг нь бас гэм буруутай гэж тогтоосон байдаг.
Mэнсонд шүүх цаазаар авах ял оноосон ч дараа нь бүх насаар нь хорих ялаар сольсон аж.
