Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй зэвсэгт мөргөлдөөнөөс шалтгаалан дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом өсөж, баррель нь 100 ам.доллароос давсан байна
Бүс нутгийн тогтворгүй байдал нь нефтийн нийлүүлэлт тасалдах эрсдэлийг нэмэгдүүлж, олон улсын зах зээлд тодорхойгүй байдал үүсгээд байгаа юм.
Ийм нөхцөл байдлын улмаас зарим улс орнууд зах зээлийг тогтворжуулах зорилгоор стратегийн нөөцөөсөө нефть гаргах шийдвэр гаргаад байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар Ойрх Дорнод дахь нөхцөл байдал үргэлжилбэл нефтийн үнэ цаашид ч өсөх магадлалтай байна.
Эх сурвалж The Guardian
