Хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох 68 дах удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 1-нд АНУ-ын Лос Анжелес хотод амжилттай зохион байгуулагдлаа
Оны шилдэг цомог шагналыг Bad Bunny-гийн Debí Tirar Más Fotos хүртэж, испани хэл дээрх анхны цомог энэ төрөлд шалгарснаараа түүхэнд бичигдсэн юм.
Оны шилдэг дуу-гаар Билли Эйлиш “Wildflower” бүтээлээрээ дахин шалгарч, нийт Грэммигийн ялалтаа 10 хүргэлээ.
Оны шилдэг амжилт шагналыг Кендрик Ламар, SZA нар “Luther” дуугаараа хүртэж, Ламар тус төрөлд хоёр дах удаагаа ялалт байгууллаа.
Шилдэг шинэ уран бүтээлч-ээр британийн дуучин Оливиа Дин анх удаа Грэмми хүртсэн бол
Шилдэг рэп тоглолт шагналыг Clipse хамтлаг Кендрик Ламарын оролцоотой “Chains & Whips” тоглолтоороо хүртжээ.
Ийнхүү 68 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол шинэ түүх, дээд амжилтуудаар дүүрэн онцгой үдэш болж өнгөрлөө.
Эх сурвалж WION
