Дэлхийн зах зээлд хөрөнгө оруулагчид болон эдийн засгийн шинжээчид шинэ үе рүү шилжиж буйг харуулсан нэгэн онцгой үзүүлэлт гарлаа. Алтны үнэ унц нь 5,000 ам.доллар давж, энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 60 гаруй хувиар өссөн үзүүлэлт боллоо.
Энэ өсөлт нь зөвхөн зах зээлийн хандлагаас гадна, геополитик, эдийн засгийн хүрээнд нөлөөлж буй олон хүчин зүйлтэй холбоотой. Гренландын асуудал, Украин, Газын зурвасын нөхцөл байдал болон Мадурогийн баривчилгаа зэрэг олон улс төрийн нөхцөл байдал алтны үнэ өсөхөд шууд нөлөөлж байна. Мөн АНУ, НАТО зэрэг дэлхийн эрх баригчдын хооронд үүсч буй зөрчилдөөн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулж, аюулгүй хөрөнгөд шилжих хандлагыг нэмэгдүүлжээ.
Түүнчлэн, Трампын шинэ худалдааны бодлого болон Америкийн эдийн засгийн бодлогууд ч алтны үнэ өсөхөд нөлөөлсөн. Энэ оны эхний сард мөнгөний үнэ түүхэн дээд түвшинд хүрч, нэг унц нь анх удаа 100 ам.доллар давжээ. Үүний зэрэгцээ, алтны эрэлт нэмэгдсэн нь зөвхөн зах зээлийн харьцаанаас гадна, өнөөгийн инфляцийн түвшин өндөр байгаагаас үүдэлтэй. Төв банкнуудын худалдан авалт, Холбооны нөөцийг дахин бууруулах төлөвлөгөө зэрэг олон хүчин зүйл эдийн засгийн тогтворгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.
Хөрөнгө оруулагчид эдгээр нөхцөл байдалд “аюулгүй хөрөнгө” хэмээн үнэт металд илүү анхаарал хандуулж буй нь үнийн өсөлтөд нөлөөлсөөр байна.
Эх сурвалж Reuters, The Financial Times
