Монгол улсын автомашин импортын зах зээл 2025 онд өмнөх оноос буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, суудлын автомашины импорт 90,151 хүрч, 2024 онтой харьцуулахад 32,800 буюу 27 орчим хувиар буурсан байна.
Энэ үеийн гол өөрчлөлт нь импортолсон автомашины бүтэц, төрөлд ажиглагдаж буй өөрчлөлт бөгөөд ихэнхдээ бензин болон хосолмол хөдөлгүүртэй автомашины хувьд 76 хувийг эзэлж байгаа нь эдийн засгийн эргэлт, хэрэглэгчдийн сонголт, улс төр-эдийн засгийн бодлогын нөлөөг харуулж байна. Гаалийн Ерөнхий газрын мэдээлснээр 2025 онд Япон улсаас импортлогдсон барааны нийт үнийн дүнгийн 94 хувийг автомашин эзэлж байна.
Мөн эдийн засгийн хямрал, инфляцийн үед хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурч, илүү эдийн засгийн хувьд үр ашигтай, техникийн шинэчлэлтэй автомашины зах зээлд оролцох хүсэл эрмэлзэл нэмэгдэж буйг эдийн засагчид онцолж байна.
