Элон Маскийн эзэмшиж буй X платформ дээр шинээр нэвтрүүлж буй Grok хиймэл оюун ухааны чатбот нь олон улсын анхаарлыг татаж, шүүмжлэлд өртсөөр байна. Технологийн шинэчлэлтэй зэрэгцэн гарч ирсэн энэ бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд бодит дүрс үүсгэх боломж олгосон бөгөөд тус үйлдэл нь хууль бус болон ёс зүйн үндэсний дүрмийг зөрчсөн байж болзошгүйг мэргэжилтнүүд анхаарууллаа.
Энэ сарын 13-нд Америкийн телевизийн мэдээний нэвтрүүлэг CBS Mornings дээр ярилцлага өгсөн Ашли Сэнт Клэр нь Grok платформ дээр өөрийн зөвшөөрөлгүйгээр бэлгийн зорилготой дүрс үүсгүүлсэн тухай дэлгэрэнгүй мэдээлжээ. Тэрээр хэрэглэгчид өөрийн зөвшөөрөлгүйгээр түүний хүүхэд насны зургуудыг хүртэл засварласан гэдгийг хэлжээ.
Тухайлбал, олон улсын жишээн дээр хиймэл оюун ухааны тусламжтайгаар үүсгэгдсэн дүрсүүдийг буруу зорилгоор ашиглах явдал нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь хүний нэр хүнд, хувийн нууцлал болон ёс зүйн зөрчилд хүргэж болзошгүйг олон улсын эрх зүйн байгууллагууд анхааруулж байна.
Эх сурвалж CBS News
