Сонголт-2025»🇲🇳 боловсролын үзэсгэлэн
Улаанбаатар дахь Оросын төвд “Сонголт-2025” — Монгол дахь Оросын боловсролын үзэсгэлэнгийн нээлт болж, Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны 65 дахь өдрүүдийн эхлэл боллоо.
🎌 Үзэсгэлэнгийн нээлтэд ОХУ-ын Элчин сайд Алексей Евсиков, Россотрудничествогийн төлөөлөгч Валерия Кильпякова, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Е. Максим зэрэг хүндэт зочид оролцов. Тэд хоёр улсын боловсролын харилцааг өргөжүүлэхийн ач холбогдлыг онцолсон үг хэлэв.
🎭 Монголын “Pro Theatre” хамтлагт ОХУ-ын Соёлын яамнаас “Орос хэл, соёлыг дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмрийн төлөө” талархал гардуулав. Тус театрын жүжигчид бүгд Оросын урлагийн их, дээд сургуулийн төгсөгчид юм.
🎤 Орос-Монгол хамтарсан 3-р сургууль, Плехановын нэрэмжит их сургуулийн салбар сургууль, “Suvd Dance” студийн сурагчдын үзүүлбэр үзэсгэлэнд өнгө нэмлээ.
🐻 Энэ жилийн бэлгэ тэмдэг буюу цагаан баавгай Умка нь Оросын боловсролын үзэсгэлдэн дээр оюутнуудад хөтөч болж байна.
📚 Нийт 26 оросын их, дээд сургууль оролцож, элсэлтийн квот, хөтөлбөр, мастер-классын талаар мэдээлэл өгч байна.
