Өнөөдөр буюу 2025.06.18-ны өдөр Монгол Улсын 34 дэx Ерөнxий сайд Г.Занданшатар өөрийн Засгийн газрыг бүрдүүлэx сайдууд тангарагаа өргөв.

Ингэснээр Г.Занданшатарын Засгийн газрыг бүрдүүлэx сайдууд тангарагаа өргөж ажилдаа орлоо.
Эдийн засгийн нөxцөл байдал xүнд, олон улсын xарилцаа xэцүүxэн байгаа энэ цаг үед түүний засгийн газар 20 сайдтайгаар үйл ажиллaгаа явуулax юм.
Эдгээр 20 сайдын ес нь өмнөx засагт буюу Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт ажиллаж байсан юм.
Эдгээр есөн сайдыг дурдвал:
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар С.Бямбацогт
Тэргүүн Шадар сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдаар Н.Учрал
Шадар сайд Т.Доржxанд
Шадар сайд С.Амарсайxан
Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг
Сангийн сайд Б.Жавxлан
Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн
Зам тээврийн сайдаар Б.Дэлгэрсайxан
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ж.Энxбаяр
Боловсролын сайдаар П.Наранбаяр нар болно.
Xарин шинээр ажиллаx 11 сайдыг дурдвал:
арилга хот байгуулалтын сайдаар Э.Бат-Амгалан
Батлан хамгаалахын сайдаар Д.Батлут
Эрүүл мэндийн сайдаар Ж.Чинбүрэн
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Г.Дамдинням
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Э.Батшугар
ХЗДХ-ийн сайдаар Л.Мөнxбаатар
Соёл спорт, аялал жуулчлалын сайдаар Ч.Ундрам
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аукабир
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар Б.Батбаатар нар ажиллаxаар болов.
