
Өчигдөр буюу 2025 оны 4 сарын 8-9 шилжих шөнө Иргэн Х.Номун Oi энтертайментийн залууст зодуулсан талаараа цахим хуудаснаа бичиж гомдолтой байна хэмээжээ. Өмнө нь тус байгууллага “Аавыгаа зарна” хэмээн сонинд зар оруулж иргэд олон нийтийн бухимдлыг төрүүлж байсан дутагдалтай тэгвэл энэ удаа зогсоол булаацалдасны үндсэн дээр иргэнд бүлэглэн халдаж хохирол учруулжээ. Иргэний үг: Гэрийн хажууд зураг авалт хийж байна гээд ээж маань элдэв жижиг зүйл гуйхад нь тусаллаа… Орой тарж ирээд зогсоолдоо машинаа байрлуулах гэсэн чинь дүүргээд зогсчиж аав машинаа байрлуулж болдоггүй ээ, өөрөө ч тавих боломжгүй за тэгээд зогсоол суллаад өг гэсэн чинь авирлаж байна за тэгээд бүр зодов үүнийг танхайрах гэж үзэх байх за хохироод үлдлээ хэргийн эзэн хүү өөрийгөө 23-тай гэх ах нар нь гарч ирлээ. Хүний хэлээр ярилцлаа хичээж яваа ах нар гээд эвээр ярилаа за яахав зодуулсаныг нүдээ аниад өнгөрөе уруулсан цамцныхаа мөнгийг л тохироод дуусгая гэсэн ч энэ хүүхэд 800,000/төгрөг/ сарын цалинтай гэх тэгээд төлж чадахгүй дөнгөж ажиллаж эхэлж байгаа болохоор зөрүүлээд зод цамцыг минь ур гэх юм за бүр сүүлдээ ах нар нь хурандаа танина цагдаа найзтай л гэх юм монголын өнөөгийн амьдрал хэр байгаа билээ энж хүүхдээс юу авхав гэх юм. Муухай санагдаж байна өө монголын өнөөгийн амьдрал ямар ч байж болно гэхдээ залуу хүмүүс бурууг засаж хамтдаа хичээж байж өөрчилнө гэж боддог гэтэл шаардлага тавьж гэрлүүгээ орж амрах гэснийхээ төлөө Хэн нь мэдэгдэхгүй хэзээ ч харж байгаагүй хүнээс дарамт мэдрээд энэ одоо юу вэ? Цамц ингэж урсаныг бодоход тэгж л их үзэн ядаа юу даа машинаа л гаргачих гэсэн. Гомдолтой байна!!!
