Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Булган, Баянтүмэн суманд өчигдөр /2025.04.04/ гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтраалаа.
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн байдлаар:
Архангай аймгийн Хайрхан
Дорнод аймгийн Халхгол, Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Баянтүмэн
Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт, Дадал, Дэлгэрхаан
Дундговь аймгийн Өндөршил
Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Жаргалант, Сэргэлэн
Сэлэнгэ аймгийн Хүдэр, Баянгол, Булган аймгийн Сэлэнгэ
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум буюу 9 аймгийн 25 суманд 35 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна
