A motorcade carrying South Korea's impeached President Yoon Suk Yeol leaves for Seoul Detention Center at the Corruption Investigation Office for High-ranking Officials (CIO) following his arrest, in Gwacheon, South Korea, January 15, 2025. Yonhap via REUTERS THIS IMAGE HAS BEEN SUPPLIED BY A THIRD PARTY. NO RESALES. NO ARCHIVES. SOUTH KOREA OUT. NO COMMERCIAL OR EDITORIAL SALES IN SOUTH KOREA. TPX IMAGES OF THE DAY

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёлыг цэргийн онц байдал зарлаж, улс оронд үймээн самуун үүсгэсэн хэргээр огцруулах саналыг тус улсын парламент гаргасан билээ. Улмаар энэ сарын 15-ны өдөр түүнийг баривчилсан. Энэ цагаас хойш мөрдөн байцаагчид түүнийг дуудаж, мэдүүлэг авахыг оролдоод гурав дахиа бүтэлгүйтэв.
Юн Сук Ёл өдгөө Сөүл хотын өмнөд хэсэгт байрлах Уйван дахь Сөүлийн цагдан хорих төвд хоригдож байна. Сөүлийн шүүхээс түүнийг саатуулах хугацааг саяхан 20 хүртэл хоногоор сунгасан билээ.
Ерөнхийлөгчийн хуулийн багийнхан түүнийг хүчээр байцаах гэж оролдож буйг ноцтой бөгөөд хууль бус үйлдэл гэж буруушаажээ. Дуугүй байх эрхээ эдэлж буй сэжигтнийг албадан авчрах нь Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчиж байна гэж тэд үзэж байна. Хүний эрхийг хамгаалах журмын дагуу 21:00 цагаас хойш мөрдөн байцаагч сэжигтнийг зөвшөөрөлгүйгээр байцааж болохгүй аж.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP
