Jeju Air” онгоцны хар хайрцгууд осолдохоос өмнө ажиллахаа больжээ

Өмнөд Солонгосын агаарын тээврийн “Jeju Air” компанийн онгоцны нислэгийн мэдээлэл болон бүхээгийн хар хайрцаг олон тооны хүний амь нас үрэгдсэн осол гарахаас дөрвөн минутын өмнө бичлэг хийхээ больсон байжээ. Тус улсын Зам тээврийн яамны мэдэгдсэнээр, 179 хүний ​​амийг авч одсон гамшгийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд хар хайрцгууд юунаас болж бичлэг хийхээ больсныг олохоор ажиллаж байна.

Хар хайрцгийг эхлээд Өмнөд Солонгост шинжилж, мэдээлэл дутмаг болох нь тогтоогдсоны дараа АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн лабораторид илгээсэн байна.

Тайландын нийслэл Бангкок хотоос Өмнөд Солонгосын баруун өмнөд хэсэгт орших Муан руу ниссэн “Jeju Air 7C2216” онгоц доод хэсгээрээ хүчтэй газардаж, бүс нутгийн нисэх онгоцны буудлын хөөрөх зурвасыг давж, далан мөргөсний дараа шатаж эхэлсэн байдаг. Тухайн үед нисгэгчид удирдлагын төвд онгоц шувууны дайралтад өртөж, далан руу унахаас дөрвөн минутын өмнө онц байдал зарласан байжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

access_time 2025-01-11 14:24

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt