
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Үндэсний их баяр наадмыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:
“Бүрэн эрхт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд ээ,
Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ,
Их Монгол Улсын гал голомт манай сайхан оронд айлчлан ирсэн
Бутан Улсын Цог Жавхлант Хаан, Хатан болон эрхэм хүндэт зочид оо,
Эрхэм хүндэт наадамчид аа,
Эцэг тэнгэр хураа хайрлаж, эх дэлхий шимээ хүртээж, хүж дэлхий өнгөө засаж, хүн ардын сэтгэл сэргэсэн дэлгэр зуны энэ сайхан өдөр, тэнгэр заяат монгол түмний их баяр цэнгэл – Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо.
