TEHRAN, IRAN - JANUARY 20: Iranian missiles exhibited in a park on January 20, 2024 in Tehran, Iran. Iran has been a key player in several overlapping regional conflicts, with its recent airstrikes in Iraq, Syria and Pakistan, and its support of Hamas in Gaza, Hezbollah in Lebanon, and the Houthi movement in Yemen. (Photo by Majid Saeedi/Getty Images)

Иранаас ОХУ-д ойрын тусгалтай баллистик пуужингууд нийлүүлсэн гэж АНУ мэдэгдэв. Хэчнээн зэвсэг хэзээ шилжүүлснийг тодорхой мэдээлээгүй ч Ираны ОХУ-д үзүүлэх дэмжлэг улам нэмэгдэж байгааг баталжээ. ОХУ руу баллистик пуужин нийлүүлэхгүй байхыг Цагаан ордон олон сарын өмнөөс Иранаас шаардсан.
“Ираны баллистик пуужинг Орост нийлүүлэх нь дайныг хурцатгаж, Украины энгийн иргэд олноор амиа алдахад хүргэнэ. Энэ хамтын ажиллагаа нь Европын аюулгүй байдалд заналхийлэхийн зэрэгцээ Ираны тогтворгүй байдлын нөлөө Ойрхи Дорнод болон дэлхий даяар хэрхэн тархаж буйг харуулна” гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Шон Саветт мэдэгдэв.
Гэхдээ Ираны тал өөр тайлбар өгч буй. Тодруулбал, НҮБ-д суугаа Ираны төлөөлөгчийн газраас “Мөргөлдөөнд оролцож буй талуудад цэргийн тусламж үзүүлэх нь хүний амь насыг эрсдүүлж, дэд бүтцийг сүйтгэн, гал зогсоох хэлэлцээрээс холдуулах сөрөг талтай. Үүнийг Иран хүнлэг бус үйлдэл гэж үзэж байна. Тиймээс Иран ийм үйлдэл хийхээс татгалзаад зогсохгүй бусад улс орныг ч бас мөргөлдөөнд оролцогч талуудад зэвсэг нийлүүлэхгүй байхыг уриалж байна” гэсэн мэдэгдэл гаргажээ.
Иран өнгөрсөн есдүгээр сард Оросын Батлан хамгаалахын албан тушаалтнуудыг хүлээн авч уулзаж, олон төрлийн баллистик пуужингийн систем үзүүлэн, тохиролцоонд хүрсэн байж магадгүй гэж АНУ үзжээ.
Эх сурвалж: AP
