Пёньян: Оросын газрын тосыг зэвсгээр наймаалцаж байна

АНУ, Өмнөд Солонгос улсууд Хойд Солонгосын хууль бус газрын тосны импорттой тэмцэх ажлын хэсэг байгуулжээ. Хойд Солонгос улс Оросын тусламжтайгаар НҮБ-ын хоригийг тойрч гарч байна. Тодруулбал, Хойд Солонгос НҮБ-аас тогтоосон дээд хязгаараас хэтэрсэн хэмжээгээр газрын тос импортолж байгаа нь Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн үйлдэл аж.

ОХУ, Хойд Солонгосын харилцаа улам бүр эрчимжиж буй нь олон улсын анхаарлыг татах болсон. Тэд газрын тосоор зэвсэг солилцож байна.

АНУ, Өмнөд Солонгосоос томилогдсон ажлын хэсэгт дипломат харилцаа, тагнуул, хориг арга хэмжээ, далай тэнгисийг хориглох асуудал хариуцсан яам, агентлагийн 30 гаруй албан тушаалтан багтжээ.

Газрын тос бол Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөгжүүлэлт, цэрэгжилтэд зайлшгүй шаардагдах нөөц юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2017 онд баталсан тогтоолоор Хойд Солонгосын импортлох боловсруулсан нефтийн хэмжээг жилд 500 мянган баррель хүртэл байхаар хязгаарласан. Гэвч Пёньян хоригийг зөрчиж, хууль бус арга ашигласаар иржээ. Аюулгүйн зөвлөлийн тайланд дурдсанаар Хойд Солонгос өнгөрсөн оны нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэл 1.5 сая гаруй баррель боловсруулсан газрын тос импортолсон байна.

Хойд Солонгосоос ОХУ руу өнгөрсөн оны долдугаар сараас хойш 7000 орчим чингэлэг сум илгээжээ. Харин ОХУ хариуд нь Хойд Солонгос руу 9000 гаруй чингэлэг илгээсэн байна. Уг чингэлэгүүдэд хоол хүнс, зэвсэг үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд тээвэрлэсэн.

Хиймэл дагуулаас авсан зургуудыг харахад гуравдугаар сард ОХУ-ын Алс Дорнод дахь Восточный боомтоос нефтийн бүтээгдэхүүн авахаар Хойд Солонгосын таван хөлөг онгоц гарчээ. Танкерууд гурван долоо хоног хүрэхгүй хугацаанд 125 мянган баррель боловсруулсан нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэсэн байж болзошгүй.

Эх сурвалж: UPI

access_time 2024-03-28 17:55

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt