Өчигдөр өглөө 07 цагийн үед зорчигч тээвэрлэж явсан микро автобус приус маркын автомашинтай мөргөлдөж, улмаар бүтэн эргэсэн осол гарсан байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Тасганы овооны уулзвар энэ осол гарсан бөгөөд ослын улмаас долоон хүн гэмтжээ. Умаар түргэн тусламжийнхан ирж гэмтсэн хүмүүсийг авч явсан байна.
Замын цагдаагийн албанаас авсан мэдээллээр долоон хүний хоёр нь хүүхэд байсан аж. Микро автобусны жолоочийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна.
