
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан намынхныг 20 жил удирдсан Нэнси Пелоси спикерийн албан тушаалаасаа буухаар болсноо мэдэгджээ.
82 настай Пелоси Конгресс дэх хамгийн нөлөө бүхий улс төрчдийн нэг бөгөөд Төлөөлөгчдийн танхимын анхны эмэгтэй тэргүүн юм. Тэрээр Конгрессийн танхимд калифорнийн тойргийг үргэлжлүүлэн төлөөлөх юм байна.
Бүгд найрамдахчууд дунд хугацааны сонгуулийн дараа Төлөөлөгчдийн танхимд хяналтаа дахин тогтоох төлөвтэй байгаа энэ цаг үед тэрээр албан тушаалаасаа бууж байгаа юм.
Пелоси дахин нэрээ дэвшүүлэхгүй гээд “Би гэрийн эзэгтэйгээс Төлөөлөгчдийн танхимын тэргүүн болно гэж хэзээ ч бодож байгаагүй. Ардчилсан фракцыг шинэ үеийнхэн удирдах цаг ирлээ” гэж тэрээр хэлжээ.
Пелоси ирэх оны нэгдүгээр сар хүртэл буюу шинэ Конгресс засгийн эрхэнд гарах хүртэл спикерийн үүрэг гүйцэтгэх бөгөөд 2025 оны нэгдүгээр сар хүртэл танхимын гишүүнээр ажиллах юм байна.
Эх сурвалж: ВВС
