Хонгконг болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Овоот толгой” нүүрсний уурхайд олборлолт хийдэг “SouthGobi Resources” компанийн 64.7 сая ширхэг энгийн хувьцааг БНХАУ-ын “JD Zhixing” сан долоон сая ам.доллароор авсан байна.
Ингэснээр “SouthGobi Resources” компанийн хувьцааны 23.62 хувийг эзэмшихээр болж байгаа аж. Үүнээс өмнө тус компанид ямар нэг хувьцаа эзэмшиж байгаагүй. “SouthGobi Resources” оны эхний хагас жилд 0.1 сая тонн нүүрс экспортолж, 2.7 сая ам.долларын ашигтай ажиллажээ.
