@` jWAÌTC[håÌÆICÅïk·éÝcñQUúßãAñö@iàtLñºñj

Кишида 2050 он гэхэд Африк дэлхийн хүн амын дөрөвний нэгийг бүрдүүлнэ гэж таамаглаж буйг дурджээ. Япон тус хурлыг хамтран зохион байгуулж байгаа. Гэвч Covid-19-ийн улмаас Кишида Тунис руу явж чадаагүй юм.
Тэрбээр Япон улс тивийн улс орнуудтай түншилж, хамтдаа хөгжиж, хүн төрөлхтөнд анхаарлаа хандуулдаг хүчирхэг Африкийг хүсч байна гэжээ.
Япон улс ногоон эрчим хүчийг хөгжүүлэх, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өргөжүүлэхэд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд гарааны бизнесийг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалтад ч тус дөхөм үзүүлнэ гэв. Мөн Япон улс ирэх гурван жилд аж үйлдвэр, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг өргөн хүрээний салбарт 300 мянган мэргэжилтэй ажилчин бэлтгэхээр болов.
Япон улс хүнсний үйлдвэрлэлийн системийг бэхжүүлэхийн тулд 300 сая долларын шинэ зээл олгоно гэж Кишида дурдаад, Украины үр тарианы экспорт тасалдсанаар Африкийн хүнсний хомсдол улам хүндэрч байна гэжээ.
Эх сурвалж: Japan news
