1,107,552 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 228,179,452 төгрөгийн үнийн дүн бүхий 1,107,552 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс “Гермес центр” ХК (HRM +10.82%), “Крипто Үндэстэн” ХК (BUN +3.95%) болон “Улсын их дэлгүүр” ХК (UID +2.27%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Мон-Ит Булигаар” ХК (MBG -14.17%), “Ремикон” ХК (RMC -11.76%) болон “Бэрх Уул” ХК (BEU -8.77%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.


Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 14,483 ширхэг нэгж эрхийг 11,884,122 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.17 хувиар буурч, 35423.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,024,449,769,929​​​​​​​ төгрөг боллоо.

access_time 2022-08-25 23:45

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt