Police car lights in night time, crime scene, night patrolling the city. Abstract blurry image.

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 6 сарын 26-ны өдөр нийт 1604 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1388, хулгайтай холбоотой 18, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 105, гэмт хэргийн шинжтэй 69 мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 167, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 109, хүний биед халдсан 50, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 121, эрүүлжүүлэх байранд хоносон 157, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 41 тохиолдол гарчээ.
